Банк vs. Финтек
Банк болон бусад санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч Финтек компаниуд хоорондоо салшгүй холбоотой. Ижил төстэй талуудтай ч олон талын ялгаатай тул өрсөлдөөн бий болох магадлалтай байдаг. Сүүлийн жилүүдэд финтек нь санхүүгийн салбарыг үндсээр нь өөрчилж байна. Хурдан, уян хатан, шинэлэг үйлчилгээг санал болгодог ч Финтекийн салбар одоогоор уламжлалт санхүүгийн байгууллагуудыг бүрэн орлох чадварт хүрсэн гэж арай үзэж болохгүй юм. Гол ялгаа нь Финтек нь орчин үеийн шинэ технологи ашигладаг бол ердийн байгууллагууд уламжлалт, хугацаа шаардсан байдлаар үйл ажиллагаа явуулдагт байна. Уламжлалт санхүүгийн компаниуд ихэвчлэн хадгаламж, институционал хөрөнгө оруулагчид гэх мэт өөрийн хөрөнгө, санхүүжилтэд тулгуурладаг. Харин Финтек компаниуд их хэмжээний хөрөнгө оруулалт, санхүүжилт татсаар байна.
Хэдийгээр финтек салбар хурдацтай өсөлттэй байгаа ч финтек компаниуд зах зээлд эзлэх хэмжээгээр банк даатгалын байгууллага гэх мэт уламжлалт салбартай харьцуулахад бага байгааг Bank for International Settlements олон улсын санхүүгийн байгууллагын судалгаа нь дээрээс харж болох юм.
Хэрэглэгчийн хандлага:
Хэрэглэгчийн урт удаан хугацааны харилцаа, үнэнч байдал нь уламжлалт банкны хамгийн том давуу тал юм. Хэрэглэгчид Финтек компаниудаас илүү банканд хувийн мэдээллээ өгөхийг илүүд үздэг байна. Сүүлийн хэдэн жилд хэрэглээ нь нэмэгдсэн ч финтект итгэх итгэл бага хэвээр байна. Mastercard 2022 онд хэрэглэгчдийн 20% нь финтект итгэл султай байдаг бол ердөө 6% нь одоогийн банкнуудад итгэдэггүй гэдгийг судалгаагаар гаргажээ.
Гэвч финтекийн хэрэглэгчийн тоо банкны болон ББСБ хэрэглэгчийн тооноос хэд дахин илүү байгаа юм.