FRONTIER FINTECH SUMMIT 2023 | SILK ROAD 2.0
Монголын финтекийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг санхүүгийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох FRONTIER FINTECH SUMMIT 2023 олон улсын арга хэмжээ нь Silk Road 2.0 нэрийн дор 9 сарын 18,19-ны өдрүүдэд Шангри-Ла Ballroom-д зохион байгуулагдах гэж буйг дуулгахад таатай байна.
Энэ жилийн арга хэмжээний маань онцлог хувьсан өөрчлөгдөж буй технологийн эрин үед дижитал гарцаар ази тивээс бусад тив рүү шинэ технологи нийлүүлэх, дэвшилтэт технологи дээр суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хангах бүрэн боломжтойг илтгэх бодит туршлага, сургамж, сорил, шийдлийг онцолж дэлхий нийтийн финтекийн салбарт трэнд болж байгаа Дижитал төлбөр тооцоо, ногоон финтек, machine learning, блокчэйн, криптовалют, мэдээллийн аюулгүй байдал гэх мэт сэдвүүдийг хөндөх юм.
Тус арга хэмжээнд финтекийн салбарын гол төлөөллүүд, төрийн болон олон улсын экспертүүд, Олон улсын болон дотоодын финтекийн салбарын гол оролцогч нар цугларч санал, шийдэл, бодит кейс, факт зэргийг хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Арга хэмжээний хүрээнд бид Exhibition zone тохижуулж, дотоод болон гадаадын /Япон, Төв Ази, АНУ, БНХАУ гэх зэрэг/ зочдод оролцогч компаниудын үйл ажиллагааг таниулах, хэн бүхэнд сонирхолтой байх орчныг бүрдүүлж, шинэлэг байдлыг илэрхийлэх booth-үүдийг засаж байгаа билээ.
Бидэнтэй нэгдэж, ивээн тэтгэгчээр оролцон 2 өдрийн турш үйл ажиллагаагаа дотоодын болон гадаадын зочдод танилцуулбал арга хэмжээний үеэр, өмнө болон дараа цацагдах контентуудад байршиж компаниа суртчлах бас нэгэн боломж нээгдэх талаар дуулгахад таатай байна.
Хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг jargalmaa@mongoliafintech.org мэйл хаягаар мөн (+976) 8018 2158 утсаар холбогдож авна уу.
Мөн арга хэмжээний тасалбарыг Shoppy.mn -c авах боломжтой юм.