Хатан Суудал Инвест ХХК

Introduction

Хатан Суудал Инвест ББСБ ХХК нь дижитал зээлийн Zeely аппликейшнээр дамжуулан хэрэглэгчдийн зээлжих чадварт шинжлэх ухаанч үнэлгээ хийж бага дүнтэй, онлайн зээлийг харилцагчдад санал болгодог. Бид 2018 оноос эхлэн сэтгэл зүйн скорингийг ашиглан зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд харилцагчийн дансны мэдээлэл, зээлийн түүх, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэхт бус сэтгэл зүй, зан төлөвт суурилсан зээлийн эрсдэлийн үнэлгээг нэвтрүүлсэн нь манай бүтээгдэхүүний онцлог юм.

2021 онд манай Хатан Суудал ББСБ дараах томоохон ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

1. Судалгааны нэгдсэн платформ - Сэтгэл зүйн судалгааны баталгаажсан аргачлалуудыг агуулсан цахим системийг хувь хүн болон байгууллагад зориулан хөгжүүлнэ.

2. Хиймэл оюун ухаанд тулгуурласан олон талт скоринг хөгжүүлэлт - Монгол хүний зан төлөвийн суурь судалгааг хийж олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хуралд оролцож судалгааны үр дүнг олон нийтэд хүргэх

3. “Tuluy” төсөл - Цахим төлбөр тооцооны систем болохоор зорьж буй энэ төсөл нь харилцагчид шинэ төрлийн зээлийн бүтээгдэхүүн санал болгох

4. “Эерэг дадал” аппликейшн - “Эерэг дадал” сошиал маркетингийн сувгаар дамжуулан “Дадал” нэртэй бие даасан аппликейшнийг зах зээлд гаргахаар зорьж буй бөгөөд тус аппликейшн нь харилцагчдын эерэг дадал хэвшлийг нэмэгдүүлэх, амьдралын хэв маягт нөлөөлөх зорилготой.

Products

“Zeely“ танилцуулга

Бүтээгдэхүүний нэр: ZEELY АППЛИКЕЙШН

Финтекийн бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл: Цахим зээлийн үйлчилгээ

ZEELY аппликейшний танилцуулга:

Zeely нь сэтгэл зүйн шинжлэх ухаанд суурилсан, харилцагчийг таних дэвшилтэт технологийг өөртөө агуулсан цахим зээлийн үйлчилгээ үзүүлэгч финтек аппликейшн юм. Zeely аппликейшний бизнесийн модел нь харилцагчийн санхүүгийн чадавхад бус сэтгэл зүйн болон зан төлөвийн чадавхад суурилж тэднийг үнэлдгээрээ онцлогтой. Zeely финтек аппликейш нь орлого түвшин бага, эд хөрөнгөө нотлох боломжгүй, цахим банкны мэдээллээ нууцлахыг хүсдэг зэрэг асуудлаас үүдэн зээл авч чаддаггүй бүхий л хариуцлагатай хувь хүмүүсийг таньж, тэдэнд санхүүгийн асуудлаа хялбараар шийдэх боломжийг санал болгодог.

mongoliafintech


Тухайн бүтээгдэхүүн нь ямар онцлог финтекийн модел ашиглаж бүтээгдсэн эсвэл бүтээгдэж буй талаар мэдээлэл

Zeely аппликейшн нь сэтгэл судлал, технологит тулгуурласан санхүүгийн тэгш боломжийг бүрдүүлэх инноваци юм. Сэтгэл судлалын шинжлэх ухааны онол, аргачлалыг технологитой (IT, AI) хослуулан санхүүгийн үйлчилгээний Zeely гар утасны аппликейшнийг бүтээснээр уламжлалт зээлийн үнэлгээний шалгуурт тэнцээгүй олон мянган иргэдэд амьжиргаагаа дэмжих боломж бүрдүүлсээр байна. Хэрэглэгчийн бүртгэл, цахим гэрээ, хиймэл оюун ухаанд суурилсан шуурхай шийдвэр гаргалт гэх мэт 4 минутанд багтах үйл явцын дагуу ажилладаг.

mongoliafintech

Зах зээлд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй хугацаа: 2018 оноос эхлэн 3 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Зах зээлд гарсан хугацаа: 2018 оны 08-р сарын 23

Зээлдэгчдийн тоо: 21 мянга  харилцагч

Аппликейшнд бүртгүүлсэн нийт харилцагчдын тоо: 154 мянга

Аппликейшн таталтын тоо: давхардсан тоогоор 209 мянган удаагийн таталт

 

Zeely кредит скорингийг үйл ажиллагаандаа ашигласнаар Хатан Суудал ББСБ шинэ харилцагчийг таньж зээл олгох цагаа хамгийн багадаа 8 дахин хэмнэж чадсан.

Уламжлалт үйл ажиллагаатай үед бид шинэ харилцагчийг таньж, зээл олгоход ойролцоогоор 8 цаг зарцуулж байв.

  • Харилцагч салбарт очиж зээл авах хүсэлт гаргах ба орлого нотлох бусад бичиг баримтуудыг бүрдүүлж өгнө.
  • Эдийн засагч харилцагчийн мэдээллийг хүлээн авч зээлийн судалгааг эхлүүлнэ
  • Зээлийн хорооны хурлаар зээл олгох эсэх шийдвэр гарна
  • Зээл олголтыг нягтлан бодогч эсвэл бүртгэлийн ажилтан хийнэ
  • Харилцагч дахин салбарт ирж зээлийн гэрээнд гарын үсэг зурна

Zeely скоринг ашигласан үед шинэ харилцагчийг таньж зээл олгох цагийг 1 болгож чадсан.

  • Харилцагч сэтгэл зүйн асуулгыг бөглөж, тэнцсэн тохиолдолд зээл авах хүсэлтээ онлайнаар гаргана. Орлого нотлох бусад бичиг баримтуудыг бүрдүүлэх шаардлагагүй.
  • Эдийн засагч харилцагчийн мэдээллийг хүлээн авч харилцагчтай холбогдон онлайнаар гэрээ байгуулна
  • Зээл олголт автоматаар хийгдэнэ. Харилцагч дахин салбарт ирж зээлийн гэрээнд гарын үсэг зур

mongoliafintech

Зах зээлийн хэрэгцээ шаардлага:

−Дэлхий дахинд зээлийн түүх, барьцаа, нотолгоогүйн улмаас зээл авч чаддаггүй 1.7 тэрбум гаруй хүн ядуурал руу ойртсоор байна.

−Монгол улсад цалинтай 1,1 сая хүний 60% нь шаардлагатай бичиг баримт, нотолгоог хангаж чаддаггүйн улмаас найдвартай газраас зээл авч чаддаггүй.

−Хүн бүрт зээлийн түүх,санхүүгийн нөөц байхгүй ч сэтгэл зүйн нөөц бүгдэд бий

Бүтээгдэхүүний үнэ цэнэ:

−Тэгш боломжийг бүрдүүлж, санхүүгийн үйлчилгээний хүртээмж нэмэгдсэн

−Хэрэглэгчийн цахим банкны нууц мэдээлэлд халдахгүй

−Эд хөрөнгөө барьцаалж зээл авах, өрийн дарамтанд унахаас хэрэглэгчийг сэргийлсэн

−Эрсдэлгүй зээл олголт

−Хаана ч байхгүй цаг хугацаа хэмнэсэн шийдэл

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн монгол инноваци

−Бид хэрэглэгч зээлээ эргэн төлөх магадлалыг урьдчилан таамаглах загварыг Сэтгэл судлалын онол, туршилт судалгаанд тулгуурлан нээн илрүүлсэн бөгөөд бидний нээлт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн билээ.

 

Contact Us
LS Plaza, Богд Жавзандамба хутагтын гудамж, Ulaanbaatar 17011 Ulaanbaatar, Mongolia


Switch The Language

    Address

    15160, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Сөүлийн гудамж, MN Tower 1010 тоот;

    Phone

    +976 99020761, 80182158

    Email address

    contact@mongoliafintech.org, secretary@mongoliafintech.org

    Login