Хатан Суудал Инвест ББСБ ХХК нь дижитал зээлийн Zeely аппликейшнээр дамжуулан хэрэглэгчдийн зээлжих чадварт шинжлэх ухаанч үнэлгээ хийж бага дүнтэй, онлайн зээлийг харилцагчдад санал болгодог. Бид 2018 оноос эхлэн сэтгэл зүйн скорингийг ашиглан зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд харилцагчийн дансны мэдээлэл, зээлийн түүх, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэхт бус сэтгэл зүй, зан төлөвт суурилсан зээлийн эрсдэлийн үнэлгээг нэвтрүүлсэн нь манай бүтээгдэхүүний онцлог юм.
2021 онд манай Хатан Суудал ББСБ дараах томоохон ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
1. Судалгааны нэгдсэн платформ - Сэтгэл зүйн судалгааны баталгаажсан аргачлалуудыг агуулсан цахим системийг хувь хүн болон байгууллагад зориулан хөгжүүлнэ.
2. Хиймэл оюун ухаанд тулгуурласан олон талт скоринг хөгжүүлэлт - Монгол хүний зан төлөвийн суурь судалгааг хийж олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хуралд оролцож судалгааны үр дүнг олон нийтэд хүргэх
3. “Tuluy” төсөл - Цахим төлбөр тооцооны систем болохоор зорьж буй энэ төсөл нь харилцагчид шинэ төрлийн зээлийн бүтээгдэхүүн санал болгох
4. “Эерэг дадал” аппликейшн - “Эерэг дадал” сошиал маркетингийн сувгаар дамжуулан “Дадал” нэртэй бие даасан аппликейшнийг зах зээлд гаргахаар зорьж буй бөгөөд тус аппликейшн нь харилцагчдын эерэг дадал хэвшлийг нэмэгдүүлэх, амьдралын хэв маягт нөлөөлөх зорилготой.