Голомт Банк

Танилцуулга

Голомт банк нь 1995 оны 3-р сарын 6-ны өдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт томоохон байр суурийг эзэлдэг “Бодь интернэшнл” ХХК-ийн охин компани болон үүсгэн байгуулагдсан бөгөөд арилжааны болон хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээг бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, дотоод гадаадын харилцагч, түншүүддээ өндөр түвшинд хүргэн ажиллаж байна. Эх орны хөгжлийн түүчээ, иргэн бүрийн аз жаргалтай амьдралын төлөө “Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг Голомт банк нь Монголын ууган арилжааны банкнуудын нэг юм.

 

Голомт банк харилцагч төвтэй, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх зорилгынхоо хүрээнд дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлэхэд онцгой анхааран ажилладаг. Энэ хүрээнд 2017 онд Монголын анхны дижитал хэтэвч SocialPay аппликэйшнийг зах зээлд танилцуулж байсан бол 2023 онд илүү хурдан, илүү тухтай, илүү дэвшилтэт шийдлүүдийг багтаасан SocialPay 3.0 шинэчлэгдсэн хувилбарыг хэрэглээнд нэвтрүүлсэн билээ. Түүнчлэн 2024 оны 3-р сард хүүхэд, багачуудад зориулсан SocialPay Junior аппликэйшнийг албан ёсоор танилцуулсан. SocialPay Junior аппликэйшн нь ирээдүйн ухаалаг иргэдийг бэлдэж, хүүхдүүдэд багаас нь санхүүгийн боловсрол олгох, орлого зарлагаа хянах, санхүүгээ бие даан удирдахад нь туслах зорилготой.

 

Голомт банк 2022 оны 11-р сарын 23-ны өдөр Монгол хөрөнгийн биржид цан цохих ёслолын үйл ажиллагааг хийснээр IPO гаргаж нээлттэй ХК болж буйгаа албан ёсоор зарласан. Голомт банкны IPO нь тухайн жилдээ Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд хамгийн том дүнтэй IPO (118.8 тэрбум төгрөг), хамгийн богино хугацаанд 114.4 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлсэн IPO гэх хоёр том амжилтыг тодоор тэмдэглэн үлдээсэн юм. Ийнхүү олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсон нь Голомт банкны хувьд хөгжлийнхөө дараагийн шатанд гарч, түүхийн шинэ хуудсыг эргүүлсэн чухал үйл явдал байлаа.

Бүтээгдэхүүн
Холбоо барих
Head office of Golomt Bank, D.Sukhbaatar Square 5, P.O.Box 22, Ulaanbaatar 15160, Mongolia




Хэл солих

    Хаяг

    15160, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Сөүлийн гудамж, MN Tower 1010 тоот

    Утасны дугаар

    +976 99020761, 80182158

    И-мэйл

    contact@mongoliafintech.org, secretary@mongoliafintech.org

    Нэвтрэх